Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн нэг асуудал нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын талаарх асуудал байлаа. Уг асуудлаар хуралдан дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
- УЦС-ын техник хяналтын зардалд 5 сая доллар шаардлагатай байгааг 2024-2027 оны улсын төсөвт суулгах замаар шийдвэрлэх
- Эд хөрөнгийн нөхөн үнэлгээний төлбөр болох 4 тэрбум төгрөгийн үлдэгдлийг 2024 оны төсөвт суулгах
- Нөлөөллийн бүсэд өртөж байгаа 1241 айлд олгох нэг удаагийн нөхөн төлбөрийн үлдэгдэл 13.4 тэрбум төгрөгийг мөн 2024 оны төсөвт суулган шийдэх
- Нөлөөллийн бүсэд автаж буй соёлын өвүүдийг авран хамгаалахад шаардлагатай 6 тэрбум төгрөгийг 2024 оны төсөвт суулгаж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Ингэснээр 2024 онд багтаан, Усан цахилгаан станц барих бэлтгэл ажлыг хийж дуусгана гэж үзэж байна.
УЦС барих санхүүжил буй Хятадын Экзим банкны зээлийн асуудал ирэх 2-р улиралд эцэслэн албажих юм байна.
Сэтгэгдэл
Нэр