Нүүрсний хулгайн гэх хэрэгт холбогдож, АТГ-т шалгагдан, Прокуророос яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг УИХ дахь Халдашгүй байдлын байнгын хороо өнөөдөр 10 орчим хэлэлцлээ. Ингээд прокурорын саналыг дэмжих нь зүйтэй буюу “Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй” гэсэн санал гаргалаа. Байнгын хорооны гишүүдээс эсрэг саналтай нэг ч гишүүн байгаагүй гэдгийг онцлох нь зүйтэй.
Одоо Хуульзүйн байнгын хороо, Халдашгүй байдлын дэд хорооны саналыг танилцуулж, хоёр байнгын хорооны саналыг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэнэ. Үүний дараагаар УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн, шийдвэр гаргах юм.
Сэтгэгдэл
Нэр