АН-аас УБЕГ-ын Хяналт шалгалтын газар болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн " “Тамга тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох тухай” 6030 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг ЗХАШШ-д гаргасан байдаг. Харин захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж үзэн "нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй" гэж тус тус үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл, Лу.Гантөмөрийн АН-аас нэхэмжлэл гарган С.Эрдэнэд буй тамга, тэмдгийг хүчингүй болгохоор хандсан ч шүүхээс хүчингүй болгож шийдвэрлээгүй байна.
Ингэхдээ "АН бодит байдалд тамгаа эзэмшиж, ашиглаж чадахгүй байгаатай холбоотой маргаанаа иргэний шүүхийн журмаар шийдвэрлүүлэх боломжтой, нөгөөтэйгүүр тамга, тэмдэг эзэмшиж ашиглах эрхгүй этгээд намын тамгыг ашигласантай холбоотой эрх зүйн маргаан байгаа гэж үзвэл холбогдох цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах эрх нь нээлттэй" гэжээ.
Сэтгэгдэл
Нэр