Цагдаагийн ерөнхий газарт ирсэн мэдээллийн дагуу 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүний амь насыг хэрцгийгээр хөнөөж, таксины жолоочийн биед халдсан этгээдийг үйлдэл дээр нь баривчилжээ.
Тодруулбал, иргэн “Г” нь дүү “Б”-ийн хамт такси үйлчилгээнд явж байх үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүргүүлэхээр үйлчлүүлсэн 45 настай, эрэгтэй “Б” гэгч нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зорчих үедээ жолоочийн хамт явсан 25 настай, эрэгтэй “Б”-ийн биед хутгаар зүсэж амь насыг нь хохироон, улмаар жолооч “Г”-ийн биед халдахаар хөөж байх үед нь тус дүүргийн цагдаагийн алба хаагчид таслан зогсоож саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоох юм.
Эх сурвалж: ЦЕГ
Сэтгэгдэл
Нэр