Хэд хэдэн удаа ял шийтгэл эдэлж байсан Баттулга нарын гурван этгээд 2022 оны 07 дугаар сараас эхлэн “MGM.Casino” гэх нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайт ажиллуулжээ. Тухайн үйлдэлдээ бусдын банкны дансыг ашиглан, бооцооны мөнгө авч, хууль бус орлогоо нуун дарагдуулдаг байсныг илрүүлсэн байна. Улмаар иргэдэд 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/, 18.6 /Мөнгө угаах/ зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан аж.
Энэ төрлийн гэмт хэргүүд ихэвчлэн нууц далд аргаар нарийн зохион байгуулалттай үйлдэгдэхийн зэрэгцээ хохирогч нар ихэвчлэн айдаст автан цагдаагийн байгууллагад гомдол гаргадаггүй онцлогтой бөгөөд цагдаагийн байгууллагаас тухайн хэргүүдийг тусгай чиг үүргийн хүрээнд илрүүлдэг байна.
Сэтгэгдэл
Нэр