Долоон жилийн турш хоёр эгнээ барьж, ашиглалтад оруулсан Дарханы зам захаасаа цөмөрч эхэлжээ. Уг нь Дарханы зам бол дөрвөн эгнээ, хоёр урсгалтай авто замын төсөл. Энэ төсөл 2017.01.17-ноос эхэлж, долоон жил баригдаж байгаа ч одоогоор бүрэн ашиглалтад ороогүй байгаа юм. Дарханы замын бүтээн байгуулалт эхлэх үед мэндэлсэн хүүхдүүд энэ жил нэгдүгээр ангид ороод үсэглэлийн баяртаа бэлдэж байна хэмээн олон нийт харьцуулж ярьдаг.
Бүтэн долоон жилийн турш барьж байгаа тус зам Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гэсэн гурван ерөнхий сайд, Д.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан, Л.Халтар, С.Бямбацогт гэсэн зургаан Зам тээврийн хөгжлийн сайдын гар дамжаад байна.
Тэгвэл энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамнаас "Цахим орчинд мэдээлэгдээд байгаа уг зам нь Шарын голоос Дархан хүртэлх орон нутгийн замын 4-5 дахь км- т гарсан эвдрэл бөгөөд яаралтай засварлахаар ажиллаж байгаа болно" гэлээ.
Сэтгэгдэл
Нэр