NBS TV, Папараци.мн сайт гээд хэвлэл мэдээллийн салбарт 20 гаруй жил ажиллаж, үнэний дуу хоолой болсоор ирсэн сэтгүүлч М.Сумъяабазарыг танихгүй хүн ховор. Түүний хувьд сүүлийн жил гаруй хугацаанд “Нойр булчирхай, сахар, дотуур цус алдалт, цусны багадалт" гэсэн оноштойгоор эмнэлгийн байгууллагын хяналтад орж, хоёр сарын өмнө ухаангүй эмнэлэгт хүргэгдэж өнөөдөр хүнд өвчинтэйгөө тэмцэж байна.
Тэрбээр анх эмнэлэгт ухаангүй, комын байдалтай очсон бөгөөд сэхээний тасагт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж, үргэлжлүүлэн эрчимт эмчилгээний тасагт эмчилгээгээ үргэлжлүүлж байна. Ийнхүү удаан хугацаанд олон хүчтэй эм тариа хийлгэсний улмаас тэрбээр одоогоор булчингийн сулралтай, биеийн жингийн алдагдалтай, байнгын эмнэлгийн хяналтад байх шаардлагатай болжээ.
Иймээс хамтран зүтгэгч сэтгүүлч найз нөхөд, ах эгч нар нь ярилцаад, өөрөөс нь албан ёсны зөвшөөрөл авч ХАНДИВЫН АЯН өрнүүлж эхэллээ. Сэтгүүлч М.Сумъяабазарт хандив өргөх бол 5169041880 дансанд шилжүүлээрэй. Энэ нь түүний дүү Батдоржийн данс юм. Утас-98100095 Уг аяныг Paparazzi.mn сайт буюу ажлынх нь хамт олноос эхлүүлж байна.
Сэтгэгдэл
Нэр