Хохирогч А: Цэрэгт ингэдэг юм гээд бэлэг эрхтэнийг минь тасдаж, ясыг маань буталсан

Ж. Нямсүрэн
Ц.Анхзул - Сэтгүүлч
1 сар өмнө
Хохирогч А: Цэрэгт ингэдэг юм гээд бэлэг эрхтэнийг минь тасдаж, ясыг маань буталсан

Хэнтий аймгийн Чингис хотод энэ оны тавдугаар сард иргэн 36 настай “А” бусдад хэрцгийгээр зодуулж, тамлуулсан хэрэг гарчээ. Тодруулбал тухай үед хохирогч “А” нь алд очиход хоёр этгээд түүнтэй маргасны улмаас түүнд хүч хэрэглэн бэлэг эрхтэнг нь гаргаж, мяндсан утсаар боож, арьсыг нь хуулжээ. Түүгээр зогсохгүй түүнд хүч хэрэглэн зодож, баруун гарын бугалга, зүүн эгэм зэргийг нь хүнд гэмтээсэн байна.

Хохирогч хэрэг гарсан даруйд  Хэнтий аймгийн эрүүл мэндийн төвд очиж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд  баруун бугалга хугарсан, зүүн эгэмний яс бутарч унасан байна. Үүний дараагаар ГССҮТ рүү шилжиж эмчилгээ хийлгэжээ.


Тухайн үед хохирогч “А” нь Хэнтий аймгийн цагдаагийн газарт хандсан боловч өнөөдрийг хүртэл түүнийг хэрцгийгээр зодож, гэмтээсэн хоёр этгээд сул чөлөөтэй явж байна хэмээн Хэнтий аймгийн Цагдаагийн газар, Мөрдөн байцаах тасгийн дарга А.Амарбатад өгсөн өргөдөлдөө дурьджээ.

Бид энэ хэргийн талаар Хэнтий аймгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах тасгийн дарга А.Амарбатаас тодруулахад: "Энэ хэргийн талаар утсаар мэдээлэл өгөхгүй" гэлээ. 

Харин Хохирогч "А"-ийн ээж: Хүүгийн биеийн байдал тааруу, Одоогоор боолт, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна, Хохирогчийн Шүүх эмнэлгийн дүгнэлт зөрүүтэй гарсан. Бугуй болон эгэмний ясны гэмтэл хүндэвтэр, харин бэлэг эрхтний гэмтлийг хөнгөн гэмтэл гэж гаргасанд гайхаж байна. Би хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж чадаагүй" гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалжийн мэдээллээр уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, хэргийг хянуулахаар прокурор луу шилжүүлсэн байна. Хохирогч “А” нь боолт, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд, түүнийг зодсон гэх хоёр этгээдээс эмчилгээний зардал гаргуулж авч чадаагүй байна.

Хаха 3 170 Буруу 11 Гайхмаар 45 Харамсалтай 7 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 30