Хөшигний цаана яриагдсан нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга нар "Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх нэр дэвшихгүй. Харин Засгийн газрын үйл ажиллагаанд Х.Баттулга саад учруулахгүй" гэдэг тохироо хийсэн гэх. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга "Засгийн газар өрх бүрт нэг сая төгрөг олго" гэдэг санал гаргаж, шаардаж эхэлсэн нь У.Хүрэлсүхийн ар нуруу руу хутга зоосон эхний үйлдэл болов. Энэ үйлдэлд Засгийн газрын барьсан хариу нь "ААН, айл өрхийн цахилгаан, дулааны төлбарийг 07.01 хүртэл тэглэсэн" шийдвэрээр гарган, хариу цохиолт хийв. Ингэснээр Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын анхны тохироо үндсэндээ "огт яригдаагүй" зүйл болон хувирсан гэсэн үг.
Гэтэл Х.Баттулгын "ар нуруу руу хутга зоодог" үйлдэл зогссонгүйгээр барахгүй жагсаал санхүүжүүлж, ард түмнийг үймүүлэх гэсэн үйлдэл гаргасан хэмээн У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаасаа огцорч, Засгийн газраа "унагаж" байна. Энэ үйлдэл нь "У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд "үзэлцэнэ" гэдэг мэдэгдэл мэт ард түмэнд "уншигдлаа"
Энэ мэдэгдлээрээ тэрбээр магадгүй сонгуулийн сурталчилгааныхаа хамгийн том пи ар-ыг хийлээ.
Түүнчлэн тэрбээр "Улстөрөөс явахгүй. Монгол төрийн төлөө зүтгэнэ. Шударга ёсны төлөө зүтгэнэ" хэмээн мэдэгдсэн нь Ерөнхийлөгчид маш хүнд "шанаа" боллоо. Ийм хүчтэй цохилтод орсон Ерөнхийлөгчийн хариу нүүдэл юу байх вэ? Тэр энэ цохилтоос босож ирж чадах уу?
Сэтгэгдэл
Нэр