Г.Баясгаланг ажлаа өгөхийг шаардан Өргөө амаржих газрын ажилтнууд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Г.Баясгаланг ажлаа өгөхийг шаардан Өргөө амаржих газрын ажилтнууд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Энэ сарын 19-ний өдөр Өргөө амаржих газраас эх, нярайг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус хандсан үйлдлээс үүдэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээ огцроод байна. Мөн нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, ХӨСҮТ-ийн дарга нарыг ажлаас нь чөлөөлллөө. 

Харин алдаа гаргасан Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан "Миний алдаа биш учраас би хариуцлага хүлээж, ажлаа өгөхгүй. Би ажилдаа томилогдоод 20 хоног л болж байна" гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа аж. 

Тиймээс тус эмнэлгийн ажилтнууд захирлынхаа уг үйлдлийг эсэргүүцэн, ажлаа өгөхийг шаардаж, "удирдлаганд нь ажиллаж чадахгүй"-гээ илэрхийлэн гарын үсэг цуглуулахаар болжээ. 

Өргөө амаржих газрын ажилтнуудын энэ үйлдэл анхных биш юм. Тодруулбал, нярайн аппарат хэрэгслээ алдсан, 37 настай эхэд яаралтай тусламж үзүүлж чадаагүй гэдэг шалтгаануудаар ажлаасаа халагдсан Г.Баясгалан "үндэслэлгүйгээр халаглсан" хэмээн шүүхдсээр 2020 оны 12-р сард эргэн ирэхэд тус эмнэлгийн ажилтнууд "Г.Баясгалангийн удирдлагад ажиллах боломжгүй" хэмээн 300 орчим хүний гарын үсэг цуглуулаад байжээ. Энэ үйлдэл дахин давтах бололтой. 

 

 

Хаха 11 27 Буруу 7 Гайхмаар 10 Харамсалтай 5 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 34