Яг одоо Төв талбайд иргэдийн жагсаал өрнөж байна. Иргэдийн хувьд Монголдоо сайхан амьдрахад ямар бэрхшээл тулгарч байгаа талаараа өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байна. Тухайлбал, залуусын төлөөлөл Монголд амьдрахад цалин, хөлс хүрэлцдэггүй, аргагүйн эрхэнд гадаад улсыг зорьж буйгаа ярьж байна. Харин ахмадын төлөөлөл НДШ-ийн талаар, тэтгэвэр тэтгэмж хүрэлцэхгүй байгаа талаар ярьж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх гэж байгааг ч мөн эсэргүүцэн дуугаа хүргэж байна.
Сэтгэгдэл
Нэр