Нисэхийн салбарын мэргэжил сурталчлах өдөрлөг буюу "BU Airshow 2023" Монголын хамгийн том задгай талбайн шоу, фестиваль энэ сарын 26, 27-нд Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд болно. Мөн "BU Airshow 2023" шоу дууссаны дараа урлагийн арга хэмжээ болох аж.

Фестивальд:
- Анх удаа байлдааны МИГ-29 онгоцны үзүүлбэр
- Шүхрийн үзүүлбэр

- Байлдааны онгоцтой танилцах

- Агаарын эрэн хайх ажиллагаа
- Онгоцоор нисэх боломж
- Нисэх салбарын үйл ажиллагаатай танилцах
- Мэргэжил сурталчлах
- Нисэх загварын тэмцээн, үзэсгэлэн, худалдаа
- Жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа
- Хүүхдийн тоглоомын хэсэг

- Нисэхийн музей болон UB art gallery үнэгүй үзэх эрх
- Азтай үзэгч олон олон бэлгийн эзэн
- Гадаадын болон дотоодын алдартай DJ нүүд
- Урлагийн тоглолтоос бүрдсэн 2 өдрийн шоу арга хэмжээ болно.
Энэ өдрүүдэд өглөө 10 цагаас эхлэн 23 цаг хүртэл цаг тутам үнэгүй автобус 120 мянгатын автобусны буудлаас Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу хөдлөх болно.
Сэтгэгдэл
Нэр