ШШГЕГ-ын харъяа 425-р хорих ангид цагдан хоригдож байсан этгээд эргэлтээр ирсэн эхнэрээ хөнөөж, амиа хорлосон хэрэг гарсан.
Тодруулбал, Тус хоригдол нь 31 настай Н.М гэгч бөгөөд хохирогч эхнэр нь 27 настай аж. Хоригдол Н.М нь хулгайлах гэмт хэргээр 3,5 жил нээлттэй хорих ангид ял эдэлж байжээ.
Цагдаагийн ерөнхий газарт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 1-р баг ШШГЕГ-ын 425-р нээлттэй хорих ангид хүн нас барсан байна гэх мэдээлэл 2023.05.23-ны өдрийн 09.55 цагт ирсэн байна.
Шалгалтын явцад хорих ангийн эргэлтийн байранд Хэнтий аймгийн Жаргалхаант суманд оршин суух Г.М-г, Төв аймгийн харъяат тус суманд ял эдэлж байсан хоригдол Н.М амь насыг нь хохироож, эргэлтийн байрны хувцасны өлгүүрээс цагаан өнгийн даавуун уяагаар боомилж нас барсан нь тогтооджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр хоригдол Н.М эргэлтээр ирсэн эхнэрээ хардаж, амь насыг нь хохироосон гэв.
Сэтгэгдэл
Нэр