Монгол Улсын эдийн засаг 7,9 хувиар өссөн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ. Монгол Улсын валютын нөөц 3,8 тэрбум долларт хүрч, тогтвортой өсч эхэлсэн байна.
Мөн манай улсын экспорт тасралтгүй өсч байгаа бөгөөд нүүрс олборлолт л гэхэд 3,3 дахин өссөн байна. Оюутолгой компани төлөвлөж байснаасаа 43 хувь илүү үйлдвэрлэл хийжээ.
Энэ нь манай эдийн засаг өсөх таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. Барилга, уул уурхай, тээвэр гэсэн гурван салбараас бусад нь цар тахлаас өмнөх хэмжээнд эдийн засаг өссөн. Мөн хөдөө аж ахуйн салбар уналттай байна. Учир нь малын зүй бус хорогдол их, төл мал бага байгаа нь энэ салбар уналттай байхад нөлөөлж байна гэж үзэж байгаа юм байна.
Сэтгэгдэл
Нэр