Гаалийн Ерөнхий Газраас Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр 310 кг байгалийн чулууг хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлжээ.
Энэ сарын 18-ны өдөр иргэн Д.Б 140 кг байгалийн чулуу, жолооч Б.Б 170,6 кг байгалийн чулууг автомашинаа нуувч болгон ашиглаж улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна.
Замын-Үүд дэх гаалийн газар он гарснаас хойш байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 48 үйлдлийг илрүүлжээ.
Сэтгэгдэл
Нэр