Жилийн өмнө ээжийгээ алдсанаас хойш дүүтэйгээ бүтэн өнчирч, улсаас авах ёстой "Тэжээгчээ алдсаны тэтгэмж"-дээ орж чадалгүй өдий хүрсэн хүүхдүүдийн асуудлыг бид сурвалжиллаа.
Ээж минь л байсан бол гэж уйлах түүнийг Номин гэдэг. Тэр одоо 12 настай доороо нэг дүүтэй. Хүүхдүүд өнгөрсөн жилийн 6-р сард ээжийгээ алдан бүтэн өнчин болсон. Гэтэл энэрэх ижий аавгүй өнчирч үлдсэн бяцхан үрсээ төр нь хүртэл мартаж улсаас олгох ёстой тэтгэмж, тусламжаа бүтэн жилийн хугацаанд нэг ч удаа олгоогүй байна.
Охины хүсэл 18 нас хүрээд дүүгээ өөрийн нэр дээр шилжүүлж авч, хамтдаа амьдрах. Хөвсгөл рүү аавын талын ах дүүсрүү явуулсан гэхээс өөр зүйл мэдэхгүй тэрээр дүүдээ санаа зовж, шөнө хүртэл зүүдэлдэг. Эдгээр хүүхдүүдийг төрөөс анхааралдаа авчихсан байсан бол ингэж амьдын хагацал үзэхгүй л байсан.
2022 оны байдлаар Монгол улсын хэмжээнд 2,990 бүтэн өнчин хүүхэд бүртгэгдсэн. Эдгээр хүүхдүүдийн хэд нь азтай байж төрдөө тоогдож, хэд нь азгүйгээсээ болж иргэн нь байж улсаасаа 500 төгрөгч авч чадахгүй байгаа вэ? Хэд нь гудманд амьдарч байгаа бол. Энэ бол ганцхан Номин, Мөнхдөлгөөн хүүхдүүдийн асуудал биш.
Харин тэдний хувьд амьдралын шаардлагаас болж зулай зулайгаа гишгиж төрсөн эгчээсээ, дүүгээсээ салахад хүрсэн. Номин охины дүүгээ санасаар бэтгэрсэн сэтгэлээс гарах нулимс энэ удаагийн сурвалжлагыг гунигтайгаар өндөрлүүллээ.
Сэтгэгдэл
Нэр