Төв талбайд УИХ тарахыг шаардсан иргэдийн жагсаал үргэлжилж байна. Нийгэм, улс төрд болж буй асуудлаас гадна Боловсролын Зээлийн Сангаас ихэнх улс төрчдийн хүүхдүүд зээл авч суралцсан нь залуусын боломжоос хулгайлсан хэрэг гэж эсэргүүцэж байгаа юм.
Иргэн О.Шинэбаяр: "БЗС-аас хулгай хийсэн хүмүүс сайн дураараа 461-рүү явмаар байна. Тэрний төлөө би зулын гол болоод үхнэ. Монголын ирээдүй хойч үеийн сурах боломжийг тарамдуулчихаад, одоо яаж өрөө тэглүүлж чадаж байна аа. Тэглэсэн мөнгө чинь асар их хэмжээгээр яригдана. АШУҮИС-д дэлхийн хэмжээний хоёр танхим тохижуулна. Их сургуулийг хоёроос, гурван жил засварлах мөнгө шүүдээ. Тэр их мөнгийг тэглүүлэхгүй. Төрөөс буцааж татан ирээдүйд сурах оюутан залуучуудынхаа сайхан нөхцөл боломжийг бүрдүүлье.
Тэд нар "Мөнгөө төлчихсөн, хэдэн тэрбумаар шиднэ шдээ" гэнэ. Тийм л юм бол 100 хүүхдүүдийн боломжийг хулгайлаад та яагаад хүүхдээ сургасан юм.
Одоо 76 гишүүн Монгол улсын үндсэн хуулийг өөрчлөнө гэж байхгүй. Бид нар хэнийг УИХ-д оруулж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхээ өөрсдөө шийдье. Улс төрд 10 жилээс доошгүй эрдэмтэн, профессор, судалгааны ажил хийсэн хүмүүс орох ёстой.
Монгол улсын иргэн бүр цахим үнэмлэхээ барьж ирээд БЗС-аас мөнгө хулгайлсан хүмүүсийг 461-р хорих анги руу явуулая" гэлээ.
Сэтгэгдэл
Нэр