Төв талбайд УИХ тарахыг шаардсан иргэдийн жагсаал дөрөвдэхь үргэлжилж байна. Энэ үеэр төрийн ордны гадаа иргэн Б.Бат-Очир БЗС-аас хулгайлсан улс төрчид огцрохыг шаардаж үзэл бодлоо илэрхийллээ.
Тэрбээр, Боловсролын зээлийн сан болон бусад зээлийн сангуудтай холбогдсон бүх улс төрчид албан тушаалаасаа огцорч, шалгагдах ёстой. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрөө хатуу арга хэмжээ авна гэсэн. Гэтэл хатуу арга хэмжээ гэдэг үг хуулинд байхгүй шүү дээ.
18 настай 10 залуу нийлж бүлэглэн хулгай хийгээд 150 сая төгрөгийн хохирол учруулаад цагдаагийн газар очих юм бол дор хаяж 15 жилийн ял авна. Харин хэдэн тэрбумаар нь идсэн улс төрчид хариуцлага хүлээхгүй байна.
УИХ-ыг тараах хүртлээ тэмцэх нь хүмүүсийн эрх. Гэхдээ зүгээр нэг гарч ирээд УИХ-ыг тар, огцор гэж хэлээд болчихдог зүйл биш. Иргэн бүр тууштай тэмцдэг байх ёстой. Миний хувьд эдгээр улс төрчдийн амар заяаг үзүүлэхгүй тэмцсээр байх болно" гэлээ.
Сэтгэгдэл
Нэр