Азийн физикийн олимпиад үргэлжилж байна. Өнөөдөр сурагчид хоёр дахь шатны шалгаруулалтад оролцоно.
23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадад оролцогчид өнөөдөр онолын бодлогын даалгавар гүйцэтгэж байна. Онолын бодлогын шалгаруулалтыг Шинэ Монгол Харумафүжи сургуулийн байранд зохион байгуулж байна.
195 сурагч 5 цагийн хугацаанд туршилтын 2 бодлогын хариуг гаргах даалгавартай.
Бодлогын хариултыг гаргахад шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг Монголын захиалгаар Тайваньд бүтээсэн юм.
Сурагчид туршилтын даалгаврын хүрээнд:
- Өндөр нарийвчлалтай хэмжилт хийнэ
- Зүй тогтлыг судална
- Таамаглал дэвшүүлнэ
- Таамаглалаа туршилтаар батална гэв.
Сэтгэгдэл
Нэр