Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөл өчигдөр 14.00 цагаас шөнийн 03.00 цаг хүртэл хуралдаж, Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг огцруулах шийдвэр гаргажээ. Тодруулбал, тус байгууллагын ажилтнуудын "А.Бүрэнбаатарыг огрцуулах" шаардлагыг хэлэлцэн, Үндэсний зөвлөлийн 13 гишүүний олонхын саналаар буюу 10 гишүүний саналаар огцруулах шийдвэр гаргажээ.
А.Бүрэнбаатар нь авлигын асуудлаар өнгөрсөн жилээс эхлэн АТГ-т шалгагдаж байгаа бөгөөд тэрбээр МҮОНРТ-ийн өмнөөс хувийн студиэр төлбөртэй ажил гүйцэтгэж, түүнийгээ МҮОНРВ-ээр цацаж, дундааас нь ашиг олсон асуудалд холбогдоод байгаа юм.
Сэтгэгдэл
Нэр