Шил ажиллагааны хүрээнд өнөөдөр дараах сангуудын мэдээллийг шилэн, ил тод байршуулжээ. Үүнд:
1.БОАЖЯ: Байгаль орчин, уур амьсгалын сан
2.БШУЯ: Шинжлэх ухаан, технологийн сан
3.ХЗДХЯ: Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
4.СЯ: Соёлын яам: Кино урлагыг дэмжих сан
5.ГХЯ: Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан
6.БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ
Харин "Кино урлагийг дэмжих сан"-гаас нийтдээ 11 байгууллага, ААН-үүд санхүүжилт авсан байна.
2023 онд уран сайхны болон баримтат киноны төслийг дэмжих чиглэлээр эргэн төлөгдөх нөхцөлгүй, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олгосон 1.071.200.000 төгрөгийн санхүүжилтийн гэрээ байгуулсан 11 хуулийн этгээдийн мэдээллийг ил болгоод буй. Тус 11 хуулийн этгээдийн гэрээ одоо хэрэгжиж байгаа бөгөөд гүйлгээ бүрэн хийгдээгүй байгаа аж.
Тус гэрээнүүд 24-240 сая төгрөгийн хооронд байна.
Голомтын Д.Баясгалангийн "Хүлэгү пикчерс" ХХК "Өмнөдийг зорих замд" УСК төслөөрөө Кино урлагийг дэмжих сангаас 80 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Санхүүжилт учир энэхүү мөнгө эргэн төлөгдөхгүй юм.
Сэтгэгдэл
Нэр