Өнгөрөгч нэгдүгээр сарын 19-ний өдөр Оюутолгойд жолоочоор ажилладаг иргэн нас барсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус компанид дахин нэг хүн нас баржээ.
Тодруулбал, өчигдөр буюу 2021.01.31-ний өдөр 41 настай, Оюутолгойн ажилтан, эрэгтэй боомилсон байдалтай олджээ. Талийгаач 41 настай, Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат аж. Тэрээр Оюутолгойн Ил уурхайд ажилладаг бөгөөд контейнерт дүүжлэгдсэн байдалтай байжээ. Түүнээс гэрээслэл олдсон бөгөөд “Энэ бол миний шийдвэр. Ар гэр, ах дүүсийг минь бүү буруутгаарай” гэсэн утга бүхий бичиг олджээ. Бид энэ талаар эргэн мэдээлнэ.
Сэтгэгдэл
Нэр