Сурагч охидыг архиар хордуулан хүчирхийлсэн гурван багшийг цагдан хорьжээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Сурагч охидыг архиар хордуулан хүчирхийлсэн гурван багшийг цагдан хорьжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд багш, сурагчид архидан согтуурч багш нар нь сурагч охидыг хүчирхийлсэн хэрэг олон нийтийн анхааралд хүрээд байна. Зарим хэвлэлд бичсэнээр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын дунд сургуулийн гурван багш, хоёр сурагч охин байсан хэмээжээ. Улмаар гурван багш хамтран сурагч хоёр охиныг хүчирхийлээд хэргийн газраас зугтсан байна. 

Хэргийг эх сурвалжаас тодруулбал, Тус суманд үйл ажиллагаагаа явуулдаг Нарны Өртөө зочид буудлын 305 тоот өрөөнд үл таних залуучууд манай охиныг хүчиндсэн байж болзошгүй байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад нэгдүгээр сарын 27-ны өдөр ирүүлжээ.

Хэргийн шалгалтаар эмэгтэй 15 настай Ө-г биеэ авч явах чадваргүй согтуурсан үед нь эрэгтэй 31 настай Б.А нь хүчиндсэн хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Улмаар дээрх хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн.

Шалгалтын явцад багш нар нь сурагч охидыг дуудаж ирүүлээд архидан согтуурч улмаар биеэ хамгаалах чадваргүй болсон хойно хүчиндсэн хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож тус сумын ЕБС-ийн гурван багшийг прокурорын зөвшөөрлөөр цагдан хорьжээ. Сурагч охидыг хүчирхийлсэн гурван багшийг бага насны хүүхэд хүчирхийлсэн, архи согтууруулах ундааны зүйлээр хордуулсан, биеэ хамгаалах чадваргүйг нь ашиглаж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэмээн Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж байна. 

Хаха 21 234 Буруу 10 Гайхмаар 45 Харамсалтай 11 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 43