Харуулын байранд нас барсан цэргийн биеэс “Хүү нь түрүүлээд явлаа” гэсэн бичиг олджээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
3 долоо хоног өмнө
Харуулын байранд нас барсан цэргийн биеэс “Хүү нь түрүүлээд явлаа” гэсэн бичиг олджээ

Энэ сарын 07-ны өдөр Дорноговь аймагт байх Хилийн цэргийн 0129-р ангид гэрээтээр алба хааж байсан 21 настай С  харуулын байрандаа өөрийгөө боомилсон байдалтай амь насаа алдсан хэрэг гарчээ.

Талийгаач өнгөрсөн 2020 оны тавдугаар сард Говь-Алтай аймгийн Шарга сумаас хүсэлт гарган, гэрээтээр цэргийн ангид очсон байна. Тэрбээр өмнө нь Ховд аймагт хугацаат цэргийн алба хаагаад ирсэн нэгэн юм.  Талийгаачийн цогцосыг 0129-р ангиас томилогдсон алба хаагчид өчигдөр гэрт нь хүргэж очсон байна. Энэ үеэр тус сумын иргэдийн төлөөлөл "яагаад" гэдгийг асууж, нийгмийн сүлжээнд мэдээлэл нийтэлснээр энэ хэрэг олны анхааралд орж байна. 

Талийгаачийн цогцост хийсэн хийсэн задлан шинжилгээний дүн 14 хоногийн дараа гарах юм байна. Харин түүний биеэс гэрээслэл олдсон бөгөөд "аав аа, ээж ээ хүү нь түрүүлээд явлаа. Ахаа аав ээжийг сайн хараарай" гэсэн бичиг олджээ.  Талийгаач цэргийн албанаас халагдах хүсэлтээ гаргаад байсан бөгөөд түүнийг цэргийн албанаас халах тушаал амиа алдахаас нь гурав хоногийн өмнө буюу 2021.02.04-ний өдөр 0129-р ангид очоод байжээ. 

Энэ талаар талийгаачийн нутгийн иргэн манай сайтад хандан мэдээлэл өгөхийг хүссэн. Тэрбээр хэлэхэдээ: "Талийгаач нас барахаасаа хоёр хоногийн өмнө ахдаа болон ахынхаа эхнэр рүү "намайг эндээс аваач, дарамттай, маш хэцүү байна" гэсэн мессэж бичсэн" гэдэг мэдээллийг өгч байна.

Хаха 4 20 Буруу 12 Гайхмаар 86 Харамсалтай 8 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 26