Ухаангүй байсан охиныг цагдаагийн машинаар ЭХЭМҮТ-д хүргэж, амийг нь аварчээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
2 долоо хоног өмнө
Ухаангүй байсан охиныг цагдаагийн машинаар ЭХЭМҮТ-д хүргэж, амийг нь аварчээ

Өнөө өглөө буюу 2021 оны хоёрдугаар сарын 13-ны  11:00 цагийн үед  "Home plaza" орчимд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Н.Нямбаяр нь гэрэл дохио зөрчин замын хөдөлгөөнд оролцож байсан "lexus" маркийн автомашиныг зогсоон, шалгажээ.

Ингэхэд тухайн машины жолооч Э нь "Зургаан настай охин ухаангүй байна, туслаач" гэж хандсан бөгөөд энэ дагуу охиныг болон асран хамгаалагчийг нь албаны автомашинаар тээвэрлэн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт цаг алдалгүй хүргэн өгч, хүүхдийн амь насыг аварсан байна.

Хаха 10 6 Буруу 21 Гайхмаар 3 Харамсалтай 166 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 12