ХАА-г дэмжих сангийн удирдлагууд ажил дээрээ архидаж, зодолджээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө
ХАА-г дэмжих сангийн удирдлагууд ажил дээрээ архидаж, зодолджээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эдгээр өдрүүдэд төрийн алба хаагчид ажлын байран дээрээ архи, согтууруулах ундаа хэрэглэх, улмаар зодоон болох, хүчингийн хэрэг үйлдэх зэргээр байж боломгүй үйлдлүүд гаргасаар байна.

Тухайлбал, өчигдөр /2021.02.15/ Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажилтнууд ажлын байран дээрээ архидаж, согтуурсан үедээ зодолдож, цагдаагийн байгууллагад хүргэгджээ. Тодруулбал, тус сангийн Дэд захирал Н.Алтанзагас, Дэд захирал М.Цэрэндорж, Санхүү бүртгэл, хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Бат-Эрдэнэ, Хууль эрсдэл, өрийн удирдлагын газрын дарга Б.Энхбаяр, Ерөнхий болон ахлах нягтлан бодогч нар нийлж, ажлын байрандаа архидан, зодолдож  танхайрсан байна. Тэднийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст авчиран, материалжуулан шалгаж байгаа аж. 

Тариалан эрхлэлтийг дэмжин сан байгаад нэрээ өөрчлөн Хөдөө аж ахуйг дэмжих сан болсон тус сан нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд "Хүнс хөдөө аж ахуйн салбарын бодлогын удирдамж, үндсэн чиглэл, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг бүрдүүлж хуваарилах замаар үр тарианы үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх" зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Тус сангийн даргаар Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү ажилладаг. 

Хаха 9 20 Буруу 4 Гайхмаар 3 Харамсалтай 2 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 35