Нөхрөө онц хэрцгийгээр хөнөөсөн эмэгтэйг цагдан хорьжээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
2 долоо хоног өмнө
Нөхрөө онц хэрцгийгээр хөнөөсөн эмэгтэйг цагдан хорьжээ

Нөхрөө онц хэрцгий аргаар хөнөөсөн эмэгтэй цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.

Тодруулбал, Дархан-Уул аймагт оршин суудаг 49 настай эмэгтэй О нь шинийн нэгний өдөр буюу энэ сарын 12-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ нөхрийнхөө хоолойг боомилж амь насыг нь хохироожээ.

Хэргийн тухай дуудлага мэдээллийн дагуу шалгахад амь хохирогч 52 настай М нь гэртээ хоолойгоо боолгосон шархтай нас барсан байсан. Шалгалтаар уг хэргийг үйлдсэн байж болзошгүй амь хохирогчийн эхнэр болох 49 настай О нь нөхрийнхөө толгойн тус газарт төмөр саваар цохиж ухаан алдуулаад нарийн төмөр утсаар боож хөнөөсөн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Хэрэг гарсан газраас нотлох баримтаар Хараа 0.5 архины шил, нарийн мяндсан утас хоёр ширхэг, хар өнгийн цахилгааны утас хоёр ширхэг, хар өнгийн заазуур нэг ширхэг тус бүр хураан авч хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, гэр бүлийн таарамжгүй харилцаатай байсан гэх бөгөөд хэрэг гарсан өдөр хамт согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж маргалдсан аж. Дээрх гэмт хэргийг үйлдсэн эмэгтэйг цагдан хорьжээ.

Хаха 14 39 Буруу 28 Гайхмаар 46 Харамсалтай 5 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 22