Ажлын байрандаа архидсан бүх алба хаагчдыг ажлаас нь чөлөөлжээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө
Ажлын байрандаа архидсан бүх алба хаагчдыг ажлаас нь чөлөөлжээ

Ажлын байрандаа архидан, танхайрсан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн удирдлагуудыг өнөөдөр ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, тус сангийн дэд захирал Х.Алтанзагас, дэд захирал М.Цэрэндорж, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн газрын дарга Б.Хоролбат, Санхүү, бүртгэл хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Бат-Эрдэнэ нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, гурван албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулан, сангийн нийт албан хаагчдад сахилга хариуцлагыг чанд мөрдөж ажиллахыг үүрэг болгосон байна. 

Асуудлыг тодруулбал, энэ сарын 15-ны өдөр ХХААХҮЯ-ны харьяа ХААДС-ийн удирдлагууд ажлын байрандаа архидан, танхайрсан учраас салбарынх нь сайд З.Мэндсайхан өчигдөр /2021.02.16/ тушаал гаргаж, тус сангийн захирал Н.Төмөрхүүг ажлаас нь чөлөөлсөн талаар бид мэдээлсэн. Н.Төмөрхүүгийн оронд сангийн захирлын үүргийг түр гүйцэтгэгч томилогдон ирсэн бөгөөд өнөөдөр тэрбээр хариуцлагын асуудлыг хөндөн, дээрх албан тушаалтнуудыг ийнхүү чөлөөлжээ.

 

Хаха 34 5 Буруу 12 Гайхмаар 3 Харамсалтай 11 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 29