"Файзер" компани хүүхдэд хийж болох вакцины судалгааг эрчимжүүлнэ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө
"Файзер" компани хүүхдэд хийж болох вакцины судалгааг эрчимжүүлнэ

Коронавирусийн эсрэг вакциныг гаргасан Файзер-Биотехнологи компанийн судалгааны баг 5-11 насны хүүхдэд хийж болохоор вакцины ажлыг эрчимжүүлэх талаар мэдээлсэн байна. Мөн энэ оны сүүл гэхэд таваас доош насны хүүхдэд сөрөг нөлөөгүй вакциныг гаргана хэмээлээ. Файзерийн одоогийн хийж буй судалгаанд 12-15 насны хүүхдүүд хамрагдсан бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлсэн байна. Энэхүү судалгааны ажлын үр дүн энэ оны хоёрдугаар хагас гэхэд гарах юм. 

Одоогоор АНУ-ын эрх бүхий байгууллагууд Файзерийн вакциныг шаардлагатай үед 16-аас дээш насны хүмүүст хийж болох зөвшөөрөл өгсөн. Харин хүүхдэд хийх зөвшөөрөл олгосон ямар ч вакцин байхгүй байгаа юм. 

Эх сурвалж: CNN

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0