Доналд Трампийн эзэмшил 39 давхар байшинг нураажээ

АНУ-ын Нью Жерси мужид байх "Trump Plaza Hotel and Casino" нэртэй 39 давхар байгууламжийг нураажээ. Нэгдсэн улсын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп гайхалтай бизнесмэн бөгөөд 1987 оноос эхлэн улс төрд хөл тавьж байжээ.
Түүний уг байгууламж нь 1984 онд үүд хаалгаа нээж, амжилттай ажиллаж байсан ч 2009 онд Трамп энэхүү бизнесээс холдож, бусад хөрөнгө оруулагч нар үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх боломжгүй болж, 2014 онд бүр мөсөн хаагдсан байна. Үүнээс хойш дахиж үүд хаалгаа нээгээгүй бөгөөд долоон жилийн хугацаанд эзэнгүй байсан өндөр барилгыг нураасан аж.