35 хүнээс халдвар илэрснээс, долоо нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр илэрчээ

Хоёрдугаар сарын 19-ний өдөр 44503 хүнд шинжилгээ хийхэд Улаанбаатарт 35 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 7 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний ес дэх хоногт илэрсэн байна.
"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр ингээд нийт 54 тохиолдол бүртгэгдлээ. Үүний 26 нь анхдагч шинжилгээгээр батлагдсан бол 28 нь эдгээр хүмүүсийн гэр бүл найз нөхөд, ойр дотны хүмүүсээс илэрсэн байна.