УОК: Гуравдугаар сарын 10-наас танхимын хичээлийг эхлүүлнэ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
2 долоо хоног өмнө
УОК: Гуравдугаар сарын 10-наас танхимын хичээлийг эхлүүлнэ

Улаанбаатар хотод тогтоосон хөл хориог 2021 оны хоёрдугаар сарын 23-наас сулруулж, үйлчилгээний байгууллагуудаа нээх болсон тухай Улсын онцгой комиссоос мэдээлэл хйиж байна. 

Энэ үеэр Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан гуравдугаар сарын 10-наас танхимын хичээл болон сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр болж байгааг мэдээллээ.

УОК-ын дарга С.Амарсайхан:  "2021 оны хоёрдугаар сарын 23-наас ААН-үүдийн 95% нь үйл ажиллагаагаа эхлүүлнэ. 23-наас бид шар түвшин рүү орно. Журамд энэ тухай нарийн зааж өгсөн бөгөөд иргэн, ААН-үүдэд хүргэнэ. Түвшинг зарласнаар хүн бүхэн өөрсдийн хийх ажлыг мэднэ. Иргэн, ААН-үүдийг хариуцлагажуулахын тулд журам гаргалаа. Бүгд хичээж ажиллахыг бүрдүүлж байна.

Иргэдээ вакцинд хамруулж эхэлснээр сургууль, цэцэрлэгийг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна. Гуравдугаар сарын 10-наас сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийн танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ.

Хаха 17 203 Буруу 34 Гайхмаар 20 Харамсалтай 310 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 96