Техас мужид гамшгийн байдал зарлалаа

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө
Техас мужид гамшгийн байдал зарлалаа

АНУ-ын зарим мужид урьд өмнө нь болж байгаагүй хүйтэн өвөл болж, цаг агаарын холбогдолтой шалтгаанаар 60 орчим хүн нас барсан байна. Техас мужид цаг агаарын байдал гамшгийн хэмжээнд хүрсэн. Тог цахилгаан, ундны усгүй болоод байсан оршин суугчдын нөхцөл байдал багахан хэмжээгээр сайжирсан нь хүйтний эрч суларсантай холбоотой. Мөн цахилгаан түгээлтийг хэвийн горимд шилжүүлэн ажиллахыг хичээж байгаа ч одоог хүртэл 13 сая хүн хүнд нөхцөлд байгаа талаар мэдээлсэн байна.
Техас мужид өнөөдрийн байдлаар 180.000 айл өрх, бизнесийн байгууллагууд цахилгаангүй хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн эхний өдрүүдэд 3.3 сая хүн цахилгаангүй байсан юм. 

 

Огцом хүйтэрсэнтэй холбоотойгоор ус түгээлтийн систем эвдэрч, 13 сая хүн цэвэр усны хомсдолтой байгаа аж. Мөн мужийн хэмжээнд 1.2 тэрбум тонн ус задарсан байна. 

Эх сурвалж: BBC

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 1 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0