Харвалтаар нас барсан иргэн Covid-19-ээр халдварласан байжээ

Ж. Нямсүрэн
Admin - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө
Харвалтаар нас барсан иргэн Covid-19-ээр халдварласан байжээ

Цус харвалтын шинж тэмдэгтэйгээр нас барсан 27 настай иргэний цогцост хийсэн шинжилгээгээр, тэрээр коронавирусаар халдварласан байсан нь тогтоогдсон байна. Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргийн иргэн 27 настай Э харвалт өгч, Улсын клиникийн гуравдугаар эмнэлэгт яаралтай түргэн тусламжаар хүргэгдэн очжээ. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч харамсалтай нь нас баржээ.

Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тэрээр коронавирусийн халдвар авсан байсан нь тогтоогдсон байна. Тиймээс цогсыг ар гэрийнхэнд нь өгөхгүй байх шийдвэр гарчээ. Талийгаач коронавирусийн шинжилгээнд хамрагдаагүй, харин ар гэрийнх нь нэг хүн шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гараад байжээ. 

Талийгаачийн нас барсан шалтгаан нь цус харвалт байсан уу, эсвэл коронавирусийн халдвар байсан уу гэдэгт ар гэрийнхэн нь эргэлзэж байгаа юм байна. Учир нь коронавирусийн халдвар нь хүний цусыг өтгөрүүлдэг гэж зарим эрдэмтэд мэдээлсэн.  Магадгүй коронавирусын халдварын улмаас цус нь өтгөрч, харвалт өгсөн байж болзошгүй аж. Эцсийн байдлаар талийгаачийн харвалтын шалтгаан тодорхой болоогүй байгаа юм байна. 

 

 

 

Хаха 6 8 Буруу 7 Гайхмаар 32 Харамсалтай 4 Хөөрхөн