Л.Оюун-Эрдэнэ: 461 мянган иргэнийг шинжилгээнд хамруулж, дархлаажуулалт эхлэхэд бэлэн боллоо
Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ : Өнөөдрийн байдлаар нийт 461 мянган иргэнд шинжилгээ хийж, дархлаажуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн боллоо. "Нэг хаалга- нэг шинжилгээ"-ний дүндээ тулгуурлаад, 23-ны өдрөөс вакцинжуулалт эхэлнэ.
Вакцинжуулалтын талаар иргэд олон янзын ойлголтой байна. Тиймээс зөв мэдээлэл өгөх тал дээр УОК, НОК, ЭМЯ анхаарч ажиллах хэрэгтэй. Вакцинжуулалтыг үе шаттай явуулаад, иргэдийн дэмжлэгтэй энэ ажлыг үргэлжлүүлээд явуулна гэв.