Дэнвэрээс хөөрсөн 241 хүний бүрэлдэхүүнтэй онгоцны баруун хөдөлгүүр нь шатжээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө
Дэнвэрээс хөөрсөн 241 хүний бүрэлдэхүүнтэй онгоцны баруун хөдөлгүүр нь шатжээ

"United Airlines"-ийн Боинг 777 онгоц хөөрснийхөө дараа нэг хөдөлгүүр нь шатаж, ослын буулт хийлээ. Онгоц Дэнвэрийн нисэх буудлаас 231 зорчигч, хөлгийн багийн 10 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хөөрсөн ч буцаад Дэнвэрт газарт ёстой болсон байна. Азаар хэн ч бэртэж гэмтээгүй аж. Ослын буултаас өмнө онгоц илүүдэл зүйлсээ Дэнвэрийн ойролцоох суурин дээр хаяжээ.

Энэхүү ослоос улбаалан Япон улс Боинг 777 загварын Pratt & Whitney 4000 адилхан хөдөлгүүртэй онгоцыг хэргэлэхээс татгалзахыг уриалсан байна. Мөн холбогдох албан тушаалтнууд юуны улмаас хөдөлгүүр шатсан талаарх мөрдлөгийг сайтар хийхийг үүрэг болгосон юм.


Холбооны нисэхийн захиргааны удирдагч Стив Диксон "Бид өчигдөр болсон ослын талаарх бүхий л аюулгүй байдлын мэдээллийг сөхөж үзсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэсэн. 

Ослын тухайд онгоцны баруун талын хөдөлгүүр шатаж эхэлсэн бөгөөд сэнсний хоёр ир хугарсан байсан гэж анхан шатны дүгнэлт гарсан байна. 

Эх сурвалж: BBC

Хаха 0 0 Буруу 2 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0