Мьянмарийн жагсаалд оролцож байгаад амиа алдсан эмэгтэйг эцсийн замд нь үдлээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө
Мьянмарийн жагсаалд оролцож байгаад амиа алдсан эмэгтэйг эцсийн замд нь үдлээ

Мьянмар улсад ард иргэд  цэргийн дэглэмийн эсрэг жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлж байсан. Уг жагсаалд оролцож байгаад буудуулж, амиа алдсан эмэгтэйтэй өнөөдөр нийслэл Нэйпидо хотод олон тооны хүмүүс цуглаж, түүнтэй салах ёс гүйцэтгэлээ.
Цэргийн дэглэмийг эсэргүүцсэн жагсаалд одоогийн байдлаар нийт гурван хүн амиа алдсан бөгөөд 20 настай энэ эмэгтэй хамгийн эхний хохирогч юм. 

Өчигдөр буюу ням гарагт мянга мянган хүмүүс гудамжинд жагсаж, түүнд хүндэтгэл үзүүлж, гурван хурууны ёсолгоо хийж, төрийн эргэлтийн эсрэг эсэргүүцлээ илэрхийлсэн байна. 
 
Энэ сарын эхээр Мьянмарт цэргийн эргэлт гарч, хуучин удирдагч нарыг сонгууль луйвардсан хэргээр цагдан хорьсон билээ. Тэгвэл жагсагчид одоог хүртэл тэднийг суллахыг шаардаж байгаа ч ямар нэг нааштай хариу гараагүй байгаа юм. 

Эх сурвалж: BBC

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0