Брүүклин Нетс баг Лос Анжелесийн хоёр багийг дараалан талбайд нь хожлоо

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
6 өдөр өмнө
Брүүклин Нетс баг Лос Анжелесийн хоёр багийг дараалан талбайд нь хожлоо

Өнөөдөр дорнодын хоёрдугаарт бичигдэж байгаа Брүүклин Нетс өрнөдийн хоёрт явж буй Лос Анжелес Клипперсийн талбайд зочлон тоглосон юм. Нетс сүүлийн таван тоглолтынхоо дөрөвт нь айлын талбайгаас ялалт авч, үүний гуравт нь Кевин Дурант гуяны арын шөрмөсний бэртлийн улмаас оролцоогүй билээ. Өнөөдрийн тоглолтод Жеймс Харден 37 оноо 11 с.б.а, 7 о.д, Кайри Ирвинг 28 оноо, 8 о.д гүйцэтгэж, өрнөд бүсийн багуудыг найм дараалан хожлоо. Харин Клипперсээс Пол Жорж 34 оноо авч багаа тэргүүлсэн бол Кавай Леонард 29 оноо, 13 с.б.авсан байна. 
Брүүклин Нэтс будагтай талбайд эсрэг багаасаа 22 оноо илүү авч, улирлын 20 дахь ялалтаа авлаа. Нэтсийн аялан тоглолт үүгээр дуусч ирэх лхагва гарагт Кингсийг хүлээн авах бол Клипперс Уашингтоныг хүлээн авах юм. 

Тоглолтын тоймыг хүлээн авч үзээрэй. 

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0