Гар утасны “E-ГАЗАР” аппликейшн ашиглан   газар өмчилж,  эзэмшинэ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
6 өдөр өмнө
Гар утасны “E-ГАЗАР” аппликейшн ашиглан   газар өмчилж,  эзэмшинэ

Барилга хот байгуулалтын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГЗБГЗЗГ хамтран газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэгдсэн мэдээллийн системийг 2020 оны 1 дүгээр сараас эхлэн нэвтрүүлэн ажиллаж байгаа билээ.

Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем нэвтэрснээр  иргэд, олон нийт болон төрийн байгууллагуудад бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон бусад салбарын орон зайн төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх, харилцан уялдуулах, хяналт тавих үйл ажиллагааг удирдан зохион байгуулах боломж бүрдсэн . Түүнчлэн  газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаарх мэдээлэл, зураг төслөөр цаг хугацаа, орон зайнаас үл хамааран интернет ашиглан иргэд, олон нийтэд үйлчлэх, тэдний саналыг авч оролцоог хангах, бусад салбарын орон зайн төлөвлөлтийг харилцан уялдуулах зэрэг олон боломжуудыг бүрдүүлээд байна.  

Энэ хүрээнд газар зохион байгуулалт, төлөвлөлтийн цахим системд 2008 оноос хойш хийгдсэн бүх шатны төлөвлөгөөг тоон хэлбэрээр байршуулаад байгаа бөгөөд 2020 оны 12 сарын байдлаар давхардсан тоогоор нийт 1464 ширхэг газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн баримт бичгийг системд тоон хэлбэрээр байршуулаад байна.

Тухайлбал 2021 оны нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээллийг авч үзвэл 160649.01 га талбай бүхий 74,645 нэгж талбарыг өргөдлийн дагуу шууд, 10185.25 га талбай бүхий 8,954 нэгж талбарыг дуудлага худалдаагаар, 1139.44 га талбай бүхий 99 нэгж талбарыг төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар тус тус ИААНБ-д олгохоор, 2989009.92 га талбайг нөхөн сэргээх, хамгаалах, 4250.04 га газарт газар чөлөөлөлт хийх, 2320408.09 га газрыг бусад зориулалтаар төлөвлөөд байгаа бөгөөд та эдгээр төлөвлөгөө болон бусад төлөвлөгөөний мэдээллийг www.egazar.gov.mn цахим хуудсаар дамжуулан нээлттэй авах боломжтой . Газар зохион байгуулалт , төлөвлөлтийн  хүрээнд  иргэн , ААНБ өмчлө , эзэмших , ашиглах газрын байршлаа сонгож болох давуу тал бий болсон .

Иймд иргэн та гар утасны E-ГАЗАР аппликейшн болон www.egazar.gov.mn цахим хуудсыг ашиглан хаанаас ч, хэзээ ч шинээр газар эзэмших, өмчлөх, ашиглах, газрын зөрчил маргаан арилгуулах, газрыг нөхөн сэргээх, хамгаалах зэрэг саналаа нээлттэй өгч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан шийдвэрлүүлэх боломжтой.

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 1 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0