БНХАУ-д үйлдвэрлэсэн СИНОФАРМ вакцин өнөөдөр ирнэ

"БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм вакцин өнөөдөр орой 22:00 цагт манай улсад ирнэ. Энэ нь ДЭМБ-аас зөвшөөрөл нь гарахаар хүлээгдэж байгаа вакцин юм.
Манай улс БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм, ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник V болон Pfizer, AstraZeneca хэмээх дөрвөн төрлийн вакциныг хадгалах дэд бүтцийг шийдвэрлэж, бэлтгэлийг бүрэн хангасан байна.
Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр БНХАУ-аас 320 мянган хүн тун, ОХУ-аас 50 мянган хүн тун вакциныг хандиваар авахаар төлөвлөсөн байна.