Д.Сумъяабазар: Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллаарай

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
6 өдөр өмнө
Д.Сумъяабазар: Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллаарай

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд 103 тэрбум төгрөгийн 437 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. Үүнээс 44 тэрбум төгрөгийн 106 төсөл, арга хэмжээ  нь  энэ онд шинээр эхэлж байгаа. Харин бусад  334 төсөл нь он дамжин хэрэгжиж буй арга хэмжээ  юм. 

Мөн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийслэлд хүнсний үйлдвэрлэл, түгээлт, хангалтыг  таслахгүйн тулд  энэ сарын  14, 15, 16-ны өдрүүдэд худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг PCR/ ПГУ-ын шинжилгээнд хамруулах ажлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан. Нийт 18 цэгээр 33,386 хүнийг дээрх зорилгоор шинжилгээнд хамруулсныг мэдээлэв.  

Мөн 1800-1200 тусгай дугаарт хандаж,  НОК болон нийслэлийн  засаг, захиргааны байгууллагуудтай холбогдох асуудлаар санал, хүсэлтээ уламжилсан иргэдэд хариу өгөх, гомдлыг барагдуулж ажилласан талаарх тайлбарыг  өглөө. 

Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэл, дүүргийн удирдлагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, нэгдсэн зохион байгуулалтаар цар тахлыг давж гарна. Мөн эрүүл мэндээ хамгаалж,  эдийн засгаа сэргээнэ. Хяналт тавьж байна гээд аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг хаагаад , тусгай зөвшөөрлийг нь цуцлаад байж болохгүй. Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдээ аль болох дэмжиж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаарай. Хувийн хэвшлийнхэн маань халдвар хамгааллын дэглэмээ баримталж, тусгай нөхцөл шаардлагаа биелүүлэхэд зөвлөн  туслаарай” гэлээ. Мөн нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын харилцаа, хандлагыг сайжруулах, ёс зүйтэй байхад анхаарахыг сануулав. 


Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0