Гал түймэрт бага насны хоёр хүүхэд энджээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
6 өдөр өмнө
Гал түймэрт бага насны хоёр хүүхэд энджээ

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутагт таван ханатай гэр хоёрдугаар сарын 22-ны өдрийн 15:30 цагийн үед шатсан тухай мэдээллийг 15:46 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид, Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна. Гал түймрийн шалгахад малчин Т-ийн таван ханатай гэр шатаж, гал түймэрт А /7 настай, эмэгтэй/, П/1.7 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан байжээ.

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 3 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 2