Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр вакцин хийлгэнэ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
6 өдөр өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр вакцин хийлгэнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 11:30 цагт Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын вакцины анхны тунг хийлгэх юм байна.  

БНЭУ-аас буцалтгүй тусламжаар ирсэн 150 мянган хүн тун Астразенека вакциныг өчигдөр хүлээн авсан билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтад нэгдүгээрт орох бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд хоёрдугаарт хийлгэж эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа уриална.

Өчигдөр Энэтхэг улсаас ирсэн эхний ээлжийн вакциныг эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цагдаагийн алба хаагчид, мэргэжлийн хяналтын ажилтнууд хийлгэнэ.

Хаха 0 0 Буруу 5 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 7