Электро урсгалын Дафт Панк хамтлаг 28 жилийн тарснаа зарлалаа

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө
Электро урсгалын Дафт Панк хамтлаг 28 жилийн тарснаа зарлалаа

Дуу хөгжмийн ертөнцөд үнэлж барашгүй хувь нэмэр, хөрөнгө оруулалт хийсэн Электро урсгалын Дафт Панк(Daft Punk) хамтлаг 28 жил уран бүтээл туурвисны эцэст тарж байгаа аж. Уг хамтлаг нь 1993 онд Парист байгуулагдаж, 1997 онд анхны цомогоо олон нийтэд хүртээл болгож байжээ. Дафт Панкийн "Around the world" "One more time" "Da Funk" зэрэг дуунууд чартуудад хит болж байсан. Мөн 2013 онд дуучин Паррелл Уиллиамстай хамтарч "Get lucky" дууг гаргасан нь дэлхий нийтэд шуугиан тарьж, Дафт Панкийн дөрвөн жил бичсэн цомог 2014 онд "Гремми Авардс"-аас оны шилдэг цомог шагналыг авч байсан юм.  
Тэд өөрсдийн Ютүб сувагтаа найман минутын бичлэг хийсэн бөгөөд "Төгсгөл" хэмээх нэртэй аж. Тус бичлэгт тэд элсэн цөлд бие бие рүүгээ гараа даллаж буй дүрс гардаг байна. 
Ташрамд дурдахад, тэд дуучин "Weeknd"-ийн ''Starboy'', ''I feel it coming''  дуунууд дээр хамтарч ажиллаж байсан юм.

Эх сурвалж: BBC 

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0