Хулгайлагдсан хүүхдүүдийг аврахаар хөөрсөн онгоц осолдлоо

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
5 өдөр өмнө
Хулгайлагдсан хүүхдүүдийг аврахаар хөөрсөн онгоц осолдлоо

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Нигер улсын Кагара хотод зэвсэгт этгээдүүд дунд сургууль уруу халдаж, 42 сурагч, багш ажилчдыг барьцаалсан хэрэг гарсан билээ. Тэгвэл эдгээр барьцаалагдсан иргэдийг аврахаар ниссэн онгоц Абужа онгоцны буудлаас хөөрөөд удалгүй осолдсон талаар Нигер улсын агаарын хүчнээс мэдээлсэн байна. Хулгайлагдсан иргэдийг аврахын тулд олон байгууллага хамтарч ажиллаж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Мухамеду Бухади барьцаанд байгаа иргэдээ яаралтай аврахыг үүрэг болгосон юм. 
Одоогоор онгоц юунаас болоод сүйрсэн нь тодорхойгүй учир мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Мөн хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байсан талаар албаны хүмүүс тодорхой мэдээлэл өгөөгүй ч амиа алдсан хүмүүсийн ар гэрт мэдэгдсэн гэлээ. 

Хаха 1 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0