Өнгөрсөн амралтын өдрүүдээр хууль, шүүхийн байгууллагын нэр бүхий 10 гаруй хүмүүс “PARKVIEW” хотхонд хөл хорионы үед цугларч биеэ үнэлэгчид байж болзошгүй охидын хамт архидан согтуурсан бичлэг нийгмийн сүлжээнд тарсан билээ.
Бичлэгт гарснаар, тухайн үед Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, МУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Баасанцогт, АТГ-ыгн ажилтан П.Чулуунбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхийн Эргүүгийн хэргийн анхан шатны өмгөөлөгч Х.Идэр нар байсан.
Тэгвэл шүүгч нарын бичлэгийн асуудлаар ЦЕГ-аас биеэ үнэлэлт зохион байгуулсан байж болзошгүй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтай прокурорт хүргүүлсэн талаараа мэдээлсэн.
Тодруулбал амралтын өдөр ЦЕГ-аас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, тухайн бичлэгт байсан хүмүүсээс тайлбар мэдүүлэг авчээ. Мөн биеэ үнэлэлт зохион байгуулсан нь үндэслэлтэй байна хэмээн үзэж дээрх үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.
Түүнчлэн тухайн бичлэгт байсан эмэгтэйчүүдийн дансаар мөнгө орж ирсэн гэх баримтууд мөн ил болж буй талаар зарим цахим сайтууд нийтэлжээ.