Франц улсын Хэли-Юнион компаниас ОБЕГ-д нийлүүлэх нисдэг тэрэг бэлэн боллоо

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө
Франц улсын Хэли-Юнион компаниас ОБЕГ-д нийлүүлэх нисдэг тэрэг бэлэн боллоо

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Францын төрийн сангийн зээлээр хэрэгжүүлж буй Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийг 2020 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд Францын Хэли-Юнион компаниас нийлүүлж буй эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг нийлүүлэхэд бэлэн болсонтой холбогдуулан тус компаниас 2 дугаар сарын 22-ны өдөр өөрийн компани дээр ёслолын арга хэмжээ зохион байгууллаа.
Арга хэмжээнд ОБЕГ-ыг төлөөлж Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ-наас болон уг төслийг хэрэгжүүлэхэд оролцож буй Францын Эдийн засаг, санхүүгийн яам, Софема, ТHALES, Airbus компанийн төлөөлөгчид оролцлоо. Хэли-Юнион компаний тэргүүн Патрик Молис төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ төслийн явцын талаар танилцуулж, уг төслийг бодит ажил хэрэг болгоход Софема групп чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэв. Уулзалтын дараа Хэли-Юнион компаниас өөрийн үйлчилгээ, засварын газар болон ОБЕГ-т хүлээлгэн өгөх хоёр нисдэг тэргийг үзэж танилцууллаа.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам 

Хаха 0 0 Буруу 1 Гайхмаар 0 Харамсалтай 2 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0