Дэвин Бүүкэрийн 34 оноо багтаа улирлын 20 дахь хожлыг авчирлаа

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
6 өдөр өмнө
Дэвин Бүүкэрийн 34 оноо багтаа улирлын 20 дахь хожлыг авчирлаа

Өнөөдөр НБА-ийн талбайд долоон тоглолт явагдах байснаас Сан Антонио Спөрс Индиана Пейсерс багийн учраа цуцлагдаж, үлдсэн нь хуваарийн дагуу боллоо. Онцлох тоглолтыг хүргэвэл Финикс Санс талбайдаа Портланд Трейл Блейзерсийг хүлээн авч, 32 онооны зөрүүтэй буулган авсан байна. Ингэснээр Финикс Санс сүүлийн 10 тоглолтынхоо есөд нь хожлоо. Дэвин Бүүкер 34 оноо, 4 с.б.а, 4 о.д, Дэандре Эйтон 19 оноо, 5 с.б.а, Дарио Сарич, 14 оноо, 9 с.б.а, Камерон Жонсон 13 оноо авсан байна. Талбайн "жанжин" Крис Пол өнөөдөр 2 оноо, 9 о.д гүйцэтгэсэн ч түүнийг талбай дээр байх үед +20 үзүүлэлттэй байсан юм. 
Харин Блейзерсээс 24 оноо, 7 о.д, Гари Трент Жуниор 11 оноо сэлгээнээс Кармело Энтони 10 оноо авсан байна. Портланд дараалан зургаа хожоод байсан ч өнгөрсөн ням гарагт талбайдаа Уашингтон Визардсад, өнөөдөр Сансийн талбайд ялагдал хүлээлээ. Портланд маргааш Дэнвэрийн талбай дээр зочлон тоглох бол Финикс Санс пүрэв гарагт Шарлотте Хорнетсийг талбайдаа хүлээн авах юм. 

Тоглолтын тоймыг хүлээн авч үзээрэй.

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0