Астразенека вакцины 2 дахь тунг эхний тунгаас 3 сарын дараа хийвэл өндөр үр дүнтэй

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 долоо хоног өмнө
Астразенека вакцины 2 дахь тунг эхний тунгаас 3 сарын дараа хийвэл өндөр үр дүнтэй

АстраЗенекагийн вакцины хоёрдахь тунг эхний тунгаас гурван сарын дараа хийвэл вакцины үр дүн нь өндөр буюу 81.3-тай байгааг судалгаагаар нотолжээ. Харин хоёрдахь тунг 1.5 сарын дотор хийвэл 55.1 хувийн үр лүн үзүүлсэнг  Оксфордын их сургуулийн судалгаа харуулсан байна. Тус судалгаа 2021.02.19-ний өдөр The Lancet сэтгүүлд хэвлэгджээ. Судалгаатай танилцах бол ЭНД дарна уу. 

Иймээс Монгол Улсын иргэдэд тарьж эхлээд байгаа АстраЗенекагийн 150 мянган тун вакциныг 150 мянган хүнд нэг дэх тунгаар хийгээд, гурван сарын дараа хоёрдахь тунг АстраЗенека вакцины дараагийн татан авалтаас хийх нь шинжлэх ухааны сайн үндэслэлтэй байгааг "Оном" санг үүсгэн байгуулагч, доктор Д.Наранбаатар өөрийн цахим хуудаснаа мэдээллээ.

Яг энэ зарчмаар Их Британи Улс иргэдээ вакцинжуулж байгаа юм байна. Хамгийн сүүлийн тоон мэдээллээр 16 сая гаруй хүн эхний тунгаа хийлгээд байна. Эдгээр хүмүүс гурван сарын дараа ижил үйлдвэрлэгчийн вакцины хоёрдахь тунг хийлгэх юм байна.

 

 

Хаха 1 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0