Өнгөрсөн хоногт 181 хүн эрүүлжүүлэгдэж, 45 согтуу жолооч саатуулагджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд өчигдөр нийт 984 гомдол мэдээлэл бүртгэгджээ.
Нийт дуудлага мэдээллийн 874 нь зөрчлийнх, 10 нь хулгайлах гэмт хэргийн дуудлага байсан бол гэр бүлийн хүчирхийллийн 110, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 37, гэмт хэргийн шинжтэй 75 дуудлага мэдээлэл байсан байна.
Хоногийн хугацаанд улсын хэмжээнд 181 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар машин жолоодсон 45 зөрчлийг илрүүсэн хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.